
Volvo ойролцоогоор 35 жил "хамгийн аюулгүй" гэсэн нэр хүндээ борлуулж байна. Энэ хугацаанд хамгийн их зарагдах люкс Европын машин болж чадав. АНУ-д Volvo сүүлийн 10 жилийн хугацаанд BMW (804 968), Mercedes-Benz (770 089)-ээс илүү ихийг (894 348) зарж чадав.
22. НЭГ ИМИЖТЭЙ БАЙХЫН ЗАРЧИМ
The Law of Singularity
Брэндийн хамгийн гоп ишнж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино.
Chevrolet гэж юу вэ? Том, жижиг, үнэтзй эсвэл хямд хөнгөн эсвэл ачааны тэрэг.
Miller гэж юу вэ? Бор, цайвар, үнэтэй эсвэл хямд map айраг. Macintosh гэж юу вэ? Гэрт, офист байрлах хямд эсвэл үнэтэй компьютер.
Эдгээр брэндүүд нэг имижтэй байх зарчмыг зөрчсөн учраас амжилтгүй болсон гэж хэлж болно. Өрсөлдөгч нар нь тэдний нэ. эп адил "олон нүүр" гаргадаг болохоор одоо хэр хөл дээрээ тогтож байгаа юм. Та битгий хууртаарай. Өөрийн онцгой шинжээ алдснкар брэндийн хүч сулардаг.
Atari гэж юу вэ? Atari анхан компьютерийн тоглоом байв. Тэ1 эх тэгэхдээ компьютерийн гоглоомнуудын лидер. Гэтэл Atari компьютерийн бизнест хөл тавихаар шийдснээр байдал эрс өөрчлөгдөв.
Бусдаас ялгарах, давтагдашгүй цорын ганц байх, өөрөө өөртөө үнэнч нь байх нь брэндийн үндсэн шинж чанарууд болдог.
Брэнд гэж юу вэ? Ерөнхий нчрний оронд хэрэглэгдэх оноосон нэр.
Импортын шар айраг гэхийн оронд Heineken;
Үнэтэй Швейцар цаг авъя гэхийн оронд Rolex авъя;
Спагеттигийн өтгөн соус гэхийн оронд Prego;
Найдвартай машин гэхийн оронд Volvo;
Жолоодлого сайтай машин гэхийн оронд BMW гэж хэлж болно. Брэнд гэж юу вэ? Хэрэглэгчийн ой тойнд тогтож үлдэх онцгой нэг санаа эсвэл зарчим юм.
Ийм л амархан бөгөөд ийм л хэцүү ажилдаа!
Сэтгэгдэлгүй байна