ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЗАРАХ УУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАНАА ЗАРАХ УУ

Энд би Жи Мобайл гээч компанийг муулчихъя. Яадын. Ирээд хэрүүл уруул хийвэл тэр л биз. Үнэн л юм чинь.

Тэднийх гэж менежмент нь дүүрчихсэн компани байна аа. Хэнд юу зарах гэж байгаагаа мэддэггүй. Үйлчилгээгээ зарах гээд байгаам уу үйлчилгээний ажилтанаа зарах гээд байгаам уу? Ер нь тэр компанийн зорилго нь юу юм бол.

Үйл ажиллагаа явуулахад чухам яг юу нь чухал вэ гэдгийг мэддэггүй, энэ талаар ямарч ойлголтгүй, ойлгохыг хүсдэггүй баахан л олон дарга удирдлага байхын. Тэдний хувийн үзэл бодол, хувийн сонирхол сайхан хүүхэнд дуртай байж болно. Тэхдээ ажил амбицаа ялгаж чаддаг байх хэрэгтэй.

Үйлчилгээний стандарт нь юм гэнэ. 165-аас дээш өндөртэй, 55-аас дээшгүй размерийн пиджак таардаг, царайлаг хүн үйлчилгээний ажилтан байх хэрэгтэй гэнэ. Сайхан хүүхэн үйлчилгээндээ зогсоолоо гээд ашиг орлого нь нэмэгдэх нь юу л бол.

Манай байгууллагууд үйлчилгээний ажилтан гэхээрээ л туранхай өндөр сайхан хүүхэн байх ёстой гэж ойлгодог. Мэдээж олон улсын жишиг, компанийн нэр хүнд,  байгууллагынх нь нүүр царай болж байгаа юм чинь өнгөтэй өөдтэйгээ суулгалгүй л яахав. Гэхдээ энэ бол шууд зөв ойлголт биш юм.

Гэхдээ тэр сайхан хүүхэн нь үйлчлүүлэгчидтэй харьцаж чаддаггүй бол яахав? Ааш муутай бол яахав? Хүний арга эв олж чаддаггүй бол яахав?

Ингэж туйлширч байхынхаа оронд ажлаа мэддэг, хүнтэй эвтэйхэн харьцчихдаг, хүнийг ятгаж сэнхрүүлээд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сонгуулчихдаг, ааш сайтай,  бараа бүтээгдэхүүнээ сайн мэддэг, хурдан шаламгай, нүдэнд дулаахан харагддаг, цэвэрхэн тийм л хүн уг нь тэднийд хэрэгтэй баймаар.

Анх байгуулагдаж байхад нь байсан дарга удирдлагууд нь  баахан загвар өмсөгч охид ажилд аваад ажлаа хийлгэх гэсэн боловч нөгөөдүүл нь чадаагүй халагдсан гэсэн. Тэр дарга нар нь ч бас гарсан. Дараагийн удирдлагууд нь овоо зөв чигт оруулаад явж байтал ахиад солигдсийн байхаа. Тэгээд л бас нөгөө загварын ертөнцрүүгээ өнгийж байгаам байхаа.

Манай ард түмэн шиг омголон, нээлттэй, өөрийн гэсэн үзэл баримтлалтай ард түмэнд барууны бас японы үйлчилгээний хууль дүрмүүдийг шууд хуулбарлаж хэрэглээд огт таарахгүй.

7 сэтгэгдэл:

null
Gtulga (зочин)

Тэднийх чинь жагсааж байгаад л тэр тэр гээд л customer - уудаа авчдий ш дээ. Гол нь тэд нарыгаа сайн сургах л хэрэгтэй.

SUNshine (зочин)

ekkkk odoo buur l tegdeg boltsiim shig bna da hehehe, ohid huuhnuud n yaahav saihan bj bolno l doo harin davhar haritsaanii soel ajlyn chadvar bugd l ali ali n sain baih heregtei shd uul n kkkk, Gmobile-aar orj uzeegui bhoor medkuimaa kkk

mongoo (зочин)

g-mobile-iin uilchilgeen deer zagvar omsogch gechxeer xun bna uu?????? xaragdaaguishd

anime (зочин)

ted nar n teed ydaj tsai chanaj uzsen bgaasai, huurhiduu mu G-Mobile

davka (зочин)

tiimuu? gehdee tsarainii saihnaar tsai sulehgui l dee gehdee todorhoi hemjeend tsarai harahgui bol bolohgui uilchilgeenii ajiltan aimaar matar bval hetuu shd zugeer office ajil bsan bol hamaagui l dee

byamba (зочин)

harin tiimee jaahan tiimhen sanagdsan

otgoo (зочин)

zia goe medeelel hurgedegt tnx, teged bi neg yum guih gesiin maa, bi ene jil ih surguulia tugssun teged ugasa tugssun bolgond ajil olddogguin ulgereer gerte suuj bna. iim bdal her udaan urgeljlehin buu med. hen negnees ajil olj ug gej shaardhiin orond uuuruu yamar neg yum hiie gej bodloo. medeej minii huvid odoo ih mungu bhgui ch gesnehiihdee dere tulval achtai byantai ah egch narasa zeelj huilaad l bolno gej bodhiin. tegeed tanias zuvulguu avhiig hussen yumaa. bi ug ni neg kafe neeye gej bodsin tegeed haana yamar yur ni yugar golchlon uilchilbel iluu der ged ta zuvulguu ugj tuslaach plz. tegeed bas uuur yu hij bolhuu sanaa helerei.nadad iim l tuslamj mahs ih hergtei bna. zuvhun admin hc geltgui zochin ta bugd tuslhaiig hicheegrei. plz. za teged etsest ni tuslah gej bga humuust mash ih bayrlalaa, minii mail hayg ch_otgoo@chinggis.com shuuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)